"Нарантуул" худалдааны төвд өнгөрсөн шөнө дахин гал гарчээ.
Тодруулбал, Нийслэлийн Онцгой байдлын газарт 03:36 цагт "Нарантуул захад гал гарч байна" гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу анги бүрэлдэхүүн шуурхай ажиллаж галыг бүрэн унтраажээ.
Одоогоор галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж. Галыг унтраахаар найман ангийн аврагч, гал сөнөөгч нар ажилласан байна.
Сэтгэгдэл (1)