“Нарантуул” олон улсын худалдааны төвд гарсан галын талаар Онцгой байдлын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийв.
Одоогоор галын тархалтын хэмжээ болон шалтгааныг тогтоогүй байгаа аж. Харин галын дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт 03:39 цагт ирж, улмаар Нийслэлийн гал унтраах найман ангийн 100 гаруй албан хаагчид шуурхай ажиллаж 04:29 цагт галыг унтраасан гэдгийг албаны хүмүүс мэдээлэв.
Мөн цагдаагийн байгууллагын 70 гаруй албан хаагчид хамгаалтанд гарсан бөгөөд галын шалтгааныг тогтоохоор шинжээчид Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар галыг цахилгааны утаснаас гарсан хэмээж байгаа бол албаны хүмүүс үүнийг үгүйсгэлээ.