Согтуу жолооч осол гаргаж хүн гэмтжээ. Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг Морингийн замд “Toyota Corolla” автомашины жолооч Х гэгч нь А жолоочтой “Nissan Sunny” автомашинтай мөргөлджээ.
Ослын улмаас Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд оршин суух 35 настай, эрэгтэй Н нарын гурван хүн гэмтсэн байна. Жолооч Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /Др: 2.57%/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ.
Мөн өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны зам, долоодугаар хорооны автобусны буудлын замд "Toyota Altezza" автомашины жолооч С нь, М жолоочтой "Toyota Corolla" автомашинтай мөргөлдөж, зорчигч Баянгол дүүргийн 20 дугаар хороонд суух 25 настай, эрэгтэй Б нарын гурван хүн гэмтжээ. Жолооч С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /Др: 2.15%/ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцжээ.
Эдгээр хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.