"Нарантуул" олон улсын худалдааны төвд өчигдөр томоохон хэмжээний гал гарсан.
Тодруулбал, гуравдугаар сарын 03-ны шөнө 03.00 цагийн үед гал гарч эхэлсэн бөгөөд Нийслэлийн онцгой байдлын газрын 10 дугаар анги эхний дуудлагаар очиж ажилласан.
Мөн нэмэлтээр долоон ангийн 100 гаруй албан хаагч оролцож байж уг галыг унтраасан талаар бид мэдээлсэн билээ.
Харин одоогийн байдлаар гал гарсан шалтгааныг хараахан тодруулж дуусаагүй байгаа аж. Гал тус захын торго бөс барааны хэсэгт гарсан бөгөөд тус хэсгийн 127 лангуу шатаж, 176 түрээслэгч их хэмжээний хохирол амссан байна. Гэхдээ хохирлын хэмжээ одоогоор тодорхой болоогүй байгаа юм.