Цаг агаарын хүндрэлтэй онцгой байдалтай холбоотойгоор ОБЕГ, нийслэлийн Онцгой байдлын штабаас өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн хотын орчмын зарим чиглэлийг тодорхойгүй хугацаагаар хаахаар боллоо.
Тодруулбал, ХО:7 “Туул тосгон-Био-120 мянгат”, ХО:6 “Өлзийт хороо-120 мянгат”, ХО:8 “Найрамдал зуслан-Саппоро-3-р эмнэлэг”, ХО:9 “Био комбинат-Сонсголон-5 шар”, ХО:10 “Эмээлт-Хархорин-Саппоро”, ХО:12 “Мал бордох-5шар-Саппоро”, ХО:13 “Баруун туруун-10-р хороолол”, ХО:4 “Тэрэлж-Налайх-Баруун 4-н зам”, ХО:3 “Гордок-Дүнжингарав худалдааны төв” ХО, “Жаргалант тосгон-Хархорин”, ХО “Баруун туруун-СХД-н 32 дугаар хороо-Саппоро” зэрэг чиглэлүүдийг хаагаад байна.
Түүнчлэн Зам Тээврийн сайдын тушаал гарч хот хооронд зорчих авто машины хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа билээ.
Сэтгэгдэл (1)