2016.3.5, Бямба гараг / Билгийн тооллын: 26
Хаврын эхэн цагаан бар сар
Улаан нохой өдөр
Аргын тооллын: 2016.3.5, Бямба гараг
Наран ургах шингэх: 07.25-18.43
Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр бурхныг тахих, хишиг даллага авахуулах, наминчлах, бэр авах, нүүдэл суудал хийх, бурханд залбирах, чимэг зүүх, мод тарих, байшингийн суурь тавих, юу санасан хэрэг сэтгэлчилэн бүтнэ, шүтээн босгох, балгадыг босгох, тариалан тарих, худалдаа хийх, дэлгэрүүлэх үйлд хичээх хийгээд зөвшилцөх үйл, аюулаас зайлах, ламтай учрах, цагаан зүгийн үйлд сайн. Хир буртаг, бузарт ойртох, өс санах, мод таслах, тангаргалах, хурал цуглаан хийхэд муу. Өвчин болвол гурав ба тав хоногт амирлана. Замд гарвал муу, гаслантай учран, найз нөхдөөс хагацахуй гэм буй. Баруун нүд татвал холын мэдээ, сураг сонсоно. Зүүн нүд татвал эдийг олох болой. Баруун чих хангинавал ундаа олдоно. Зүүн хангинавал гэм ирнэ. Нохой уливал үхэгсэдийн сураг сонсох ба хэрээ дуугарвал нөхөртэйгөө учирна. Шилбэ татвал хэрүүл тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ. Ичигсэд хөдлөх нь 11 цаг 42 минут.