Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас улсын хэмжээнд 88 иргэн сураггүй болсон байна.
Дуудлагаар Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн албан хаагчид, нутгийн захиргааны болон хил, цагдаагийн байгууллагын албан хаагчидтай эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллаж, өнөөдөр өдрийн 15:00 цагийн байдлаар 86 иргэнийг эсэн мэнд олоод байна.
Одоо Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хойд хөлцөөт багийн “Цагаан хад” гэдэг газар малчин Д (46 настай, эмэгтэй), Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн “Шар-Ухаа” гэдэг газар иргэн Д (45 настай, эмэгтэй) нарын хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааг явуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (1)