ОХУ-ын цэргийн сургууль, академид суралцаж байгаа манай сонсогч нар “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд эх орон, Зэвсэгт хучнээ сурталчлах аж. ОХУ-ын Москва, Воронеж, Челябинск, Сызрань, Тюмень, Омск, Санкт-Петербург, Смоленск, Краснодар, Рязань, Ярославль, Вольск, Благовещенск, Пензе, Череповец гэсэн 15 хотын цэргийн академи, их, дээд сургуульд сурдаг офщер, сонсогчид дээрх өдрийг тэмдэглэх төлөвлөгөө гаргаж, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны дэргийн атташе, бригадын генерал Г.Энхбаатараар батлуулан ажиллаж байгаа гэнэ. Энэ өдрийн хүрээнд Москвад Монгол Улсын үндэсний аюулгүй байддыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудаас суралцаж буй офицеруудын дунд сагсан бөмбөгийн тэмцээн, Санкт-Петербургт цэрэг эх ороны сэдэвт эсээ бичлэг, шүлгийн, “Монгол дэрэг” гэрэл зургийн уралдаан зарласан гэнэ. Энэ үеэр цэргийн тангараг давтах ажиллагааг хоёр дахь удаагаа зохион байгуулах аж. “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг манай улсад энэ сарын 16-ны өдөр тэмдэглэх билээ.
Сэтгэгдэл (2)