Чөлөөт бөхийн "Mongolia open-2016” олон улсын тэмцээн Буян-Ухаа дахь Спортын ордонд эхэллээ. Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг тэмцээнд БНСУ, БНХАУ-ын Өвөрмөнголын өөртөө засах орон, Индонези, Казахстан, Киргиз, ОХУ-ын Буриад, Тува, Якут улс, Кемерово мужийн тамирчид оролцож байна. Тодруулбал, гадаадын 96, монголын 100 гаруй бөхчүүд ур чадвар, хүч чадлаа сорино. Эдгээр бөхчүүдийн дотор дэлхийн хошой аварга Виктор Лебедев зэрэг алдартай тамирчид байгаа юм. Тус тэмцээний тэргүүн байрын шагналд 1000 ам.доллар, II байрт 700, III байрт 500 ам.долларын шагнал хүртээх аж.
Тэмцээн маргааш өндөрлөнө.