Засгийн газрын хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүхэд шүүхээс 4.6 жилийн хорих ял оноогоод байсан.
Анхан болон Давж заалдах шатны шүүхээс гаргасан дээрх ялыг яллагдагч талын зүгээс эсэргүүцэн Улсын Дээд Шүүхэд хандсан юм. Уг хурал энэ сарын 10-нд товлогдсон байна. Уг нь энэхүү хурал өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд болох байсан ч 14 хоногоор хойшилж, ийнхүү 10-нд болохоор дахин товлогджээ.