Өнгөрсөн баасан гарагт Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Пүрэвсүрэнд холбогдох хэргийг хэлэлцжээ.
Шүүх хурлаар анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан 24 жилийн ялыг хэвээр үлдээсэн байна.
Хэргийг сануулахад Г.Пүрэвсүрэн нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачны 11 дүгээр гудамжинд “Ариун Алтан тэвш” ХХК-ийн борлуулагч А-г шунахайн сэдэлтээр хоолойг нь боож амь насыг нь хохироож, улмаар ул мөрөө баллах зорилгоор Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах хаагдсан уурхайн цооног руу цогцсыг зөөвөрлөж нуусан хэргийг үйлдсэн юм.
Сэтгэгдэл (3)