Өнгөрсөн амралтын өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан 5126 УНК улсын дугаартай Стана маркийн автомашин Цэнхэрмандал сумын хэрлэнгийн гүүрнээс зүүн тийш 7 км орчим газар осолджээ.
Машинд зургаан том хүн, гурван хүүхэд зорчиж явснаас нэг том хүн, нэг хүүхэд нас барж, дөрвөн хүний бие гэмтсэн байна.Гэмтсэн иргэдэд Багануурын 103-тай холбогдож эмнэлэгийн тусламж үзүүлжээ. Одоо ослын шалтгааныг үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл (1)