Нотариатчийн мэргэшлийн шалгалтын хугацааг хойшлуулжээ.
Тодруулбал, тус шалгалтыг энэ сарын 5, 6-нд МУИС-ын Хууль зүйн сургууль дээр авахаар болоод байсан. Тэгвэл цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан улсын хэмжээнд Олон улсын болон хот хоорондын чиглэлийн авто зам, замын байгууламжийг түр хаасантай холбогдуулан нотариатчийн мэргэшлийн шалгалтыг хойшлуулсан байна. Ингэснээр шалгалтыг энэ сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.