Монгол Улсад нэг намын дарангуйлсан тогтолцоог халж, улмаар ардчиллын зам руу орох алхмыг хийхийн тулд өдгөөгөөс 26 жилийн тэртээ нийслэлийн төв талбай дээр гурав хоног өлсгөлөн зарлаж байсан түүхтэй. Уг өлсгөлөн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэснийг судлаачид хэлдэг.
Тэгвэл энэхүү өлсгөлөнгийн ойд зориулан гурав хоног суулт хийхээр болжээ. Тодруулбал яг 26 жилийн өмнөх эдгээр өдрүүдэд буюу гуравдугаар сарын 7-9-ны өдрүүдэд Чингисийн талбай дээр улс төр судлаач Д.Уламбаяр тэргүүтэй хэсэг хүмүүс хийхээр болсон байна. Тэд хүсэлтээ Сүхбаатар дүүргийн цагдаад хүргүүлсэн байна. Суулт хийх үеэрээ тухайн үеийн улс төрийн энэхүү үйл явдлын зургуудыг дэлгэж, олон нийтэд сонирхуулах аж.
Харин энэхүү хүсэлтийг холбогдох албаныхан хүлээж авах боломжгүй гэсэн хариу ирүүлжээ.
Эргэн сануулахад, 1990 оны гуравдуугаар сарын 7-ны өдөр буюу эмэгтэйчүүдийн баярын өмнөх өдөр зарласан улстөрийн анхны өлсгөлөнд МоАХ-ны Ерөнхий зөвлөлийн гишүүд болох Б.Батбилэг, Э.Бат-Үүл, З.Эрдэнэбат, И.Жавхлант, Д.Дорлигжав, Б.Галсандаш, Д.Энхбаатар, Г.Бошигт, Д.Нинж, Б.Хишигбат нарын хүмүүс дээр дөрвөн хүн нэмж орсны дотор ганцхан бүсгүй байсан нь Ш.Нина юм. Тэд МАХН-ынТөв хороо, Улс төрийн товчоог огцрохыг шаардаж байсан юм.