Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөнөөр золбин нохой, муур устгах ажилд батлагдсан төсвийг “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, Налайх, Багануур хот, Багахангай дүүрэг нохой, муур устгалын ажил гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдэд хуваариллаа. Устгасан нохойны арьс, ясыг боловсруулан эдийн засгийн эргэлтэнд оруулж ажиллах юм. Одоогоор Баянгол дүүрэгт нэг анчин бусад төвийн 5 дүүрэгт тус бүр 2 анчин ажиллаж байгаа аж.