Тайландын Вант Улсын “Бангкок Пост” цахим хуудсанд тус хотын “Yaowarat” дүүрэгт байрлах бууны дэлгүүрийг дээрэмдэхийг завдсан гэмт этгээдүүдийг Монгол Улсын иргэд байсан гэх мэдээлэл цацагдсан.
Тэгвэл гэмт хэрэг үйлдэхийг завдсан этгээдүүд нь Монгол Улсын иргэд биш болохыг нотолсон мэдээг Тайландын Вант Улсад суугаа Элчин сайдын яамнаас ГХЯ-нд ирүүлсэн байна. Уг хэргийг монголчууд үйлдсэн талаар ташаа мэдээлэл цацсан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд залруулга хийлгэхээр ажиллаж байгаа аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)