Холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдэд тээвэрлэлтийн талаар хууль, дүрэм, журам, стандартыг хэрхэн хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх хөтөлбөр батлуулж, сургалтыг энэ сарын 15-нд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Замын хөдөлгөөнд оролцож байгаа автотээврийн хэрэгслийн техникийн байдал, ачаа тээвэрлэлт, замын байгууламжийн ашиглалтын шаардлагад хяналт тавих, иргэдийн амгалан тайван байдлыг хангах зорилгоор мэргэжлийн байгууллагуудтай хамтран шалгалтын арга хэмжээ явуулахаар удирдамж, төлөвлөгөө боловсруулан батлуулж байна.