БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдээс авах Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл үргэлжилж байна.
БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд /Байнгын оршин суугаа хаягийн дагуу харъяалагдах аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай/-эд очиж бүртгүүлэх шаардлагатай. Бүртгэл гуравдугаар сарын 4, 7, 9, 10, 11-ний өдрүүдэд 08:30-12:30, 13:30-17:30 цагт явагдах юм байна.
БНСУ-ын гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу тус улсад ажиллах хүсэлтэй иргэд нь БНСУ-ын Хөдөлмөрийн Яамнаас томилсон БНСУ-ын ХНХА-аас зохион байгуулах Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад заавал тэнцсэн байх шаардлагатай. Тэнцсэн иргэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны хүрээнд ажил хайгчаар бүртгүүлэх боломжтой юм.
Сэтгэгдэл (2)