Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу өнөөдөр бүх нийтийн амралтын өдөр тул автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн газраас амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэх шийдвэр гаргасан байдаг.
Дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй өдөрт автомашины хөдөлгөөн хэт ихэсдэг. Мөн ойрын өдрүүдэд цас орсны улмаас халтиргаа, гулгаа үүссэн тул эрхэм жолоочдыг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.