Монголын эмэгтэйчүүдийн холбооны Дорнод салбараас Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “1000 ээжийн баяр”-ыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Өнөөдөр буюу гуравдугаар сарын 8-ны өдөр Дорнод бөхийн өргөөнд уг баяр болж 21 дарь эхийн тоогоор “Ачлалт ээж”-үүдийг тодрууллаа.