Төв аймгийн “Аргалант” суманд байрлах “Сод монгол” ШТС-ыг үл таних таван залуу дээрэмдсэн хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл Цагдаагийн байгууллагынхан гэмт этгээдүүдийг орон даяар эрэн сурвалжилж, улмаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд явж байхад нь саатуулжээ.
Сэжигтнүүд 21 настай эрэгтэй Д, Б, О, Г,18 настай эрэгтэй Ч нар байсан аж. Эл хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.