Тэмээний уралдааныг Геннист бүртгүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад хотод энэ сарын 6-7-ны өдрүүдэд “Монгол тэмээ-999” тэмээний баяр болсон.
Уг арга хэмжээний үеэр Улаанбаатар хотоос хулгай хийхээр ирсэн бүлэг этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.
Тодруулбал, энэ сарын 6-ны өдөр нийслэлээс хулгайн гэмт хэрэг үйлдэх зорилгоор Өмнөговь аймагт очсон этгээдүүд 20 орчим удаагийн нууц далд үйлдлээр иргэдийн автомашинаас их хэмжээний эд зүйлс хулгайлж байгаад саатуулагдсан байна.
Хэргийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн томилолтоор ажиллаж байсан алба хаагчид болон Өмнөговь аймгийн цагдаагийн газрын алба хаагчид илрүүлж, иргэдийг хохиролгүй болгожээ.
Одоогоор уг хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа юм байна.
Сэтгэгдэл (1)