Өмнөговь аймгийн Даланзадгад хотод энэ сарын 6, 7-ны өдрүүдэд “Монгол тэмээ-999” арга хэмжээ болсон.
Энэ үеэр 1108 тэмээ уралдуулж Гиннесийн номонд бичигджээ.
Дэлхийн гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох уралдаанд газар газрын хурдан 1115 тэмээ бүртгүүлэн уралдсанаас 1108 тэмээ барианы зурхайд орж, Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Энэхүү амжилтыг баталгаажуулсан сертификатыг дэлхийн Геннисийн хорооны төлөөлөгч Pravin Patel өмнөговьчуудад гардуулан өглөө.
Сэтгэгдэл (1)