Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн “Мөрөнгийн гол” гэдэг газар нэгэн хот айлын мал үл мэдэх өвчнөөр үхсэн байна.
Тодруулбал, тус багийн Ч, Н, Я нарын 3 үхэр энэ сарын 2-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устгалд оруулжээ.
Харин дээжийг аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Хорт салст халуурал” өвчин болох нь тогтоогдсон байна.