Улаанбаатар хотын хэмжээнд өчигдөр нийт 5145 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн 137, зөрчлийн 1337, согтуугийн 447, зам тээврийн ослын 280, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 44 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байгаа аж.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 19 хороо “8в байрны гадна дээрэмдүүлсэн хүн байна“ гэсэн иржээ. Тус мэдээллийн дагуу шалгахад Чингэлтэй дүүргийн 17 хороонд суух 28 настай эрэгтэй Д -г гэртээ харихаар явж байхад нь Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд суух 36 настай эрэгтэй А гэгч бусадтай бүлэглэн айлган сүрдүүлж түрүүвчтэй 25 мянган төгрөгийг нь дээрэмдсэнийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн шалгаж байгаа аж.
Мөн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо ”Арцатын гуравдугаар гудамжинд тус дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух 32 настай эрэгтэй Б- гэгчийг хамт архидан согтуурсан мөн хороонд оршин суух 26 настай эрэгтэй Э нь бусадтай бүлэглэн зодож, “Sky” гар утас, 100 мянган төгрөгийг дээрэмдэж зугтаасан” хэргийг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлжээ.