АСЕМ-ын Аюулгүй байдал, ёслол, хил нэвтрэх асуудал хариуцсан ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Дээд хэмжээний уулзалтын үеэр харуул хамгаалалтад хилийн цэргийн алба хаагчдыг дайчлахаар сургуулилт явуулж эхэлсэн бөгөөд ЦЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газраас хамтран жагсаалын ерөнхий зураглалыг гаргахаар ажиллаж байгаа аж.
Мөн уулзалтаар ирэх 4000 гаруй төлөөлөгчид виз олгох ажлын хэсэг байгуулж, төлөөлөгчдийг визийн хураамжаас чөлөөлөхөөр төлөвлөж байгаа талаар ажлын хэсгийн хуралдаанд танилцуулжээ. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд Улаанбаатар хотноо дөрөвдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд болох Ази, Европын түншлэлийн есдүгээр уулзалт болох аж.
Сэтгэгдэл (2)