"Оюутан цэрэг" хөтөлбөрийн нээлт өнөөдөр 11 цагаас нийслэлийн Иргэний танхимд болно.
Тус хөтөлбөр нь нийслэлд болон Ховд, Дорнод, Говьсүмбэр аймагт нэгэн зэрэг эхлэх юм.
“Оюутан–цэрэг” хөтөлбөр 2014, 2015 онд амжилттай хэрэгжиж нийт 1500 орчим оюутан тус хөтөлбөрийн сургалтын хөтөлбөрийг бүрэн хангаад байгаа юм.
Батлан хамгаалахын сайдын тушаалаар энэ онд “Оюутан–цэрэг” хөтөлбөрийн сургалтад 1000 оюутныг хамруулахаар шийдвэрлээд байна.