Энэ сарын 6-ны өдөр буюу өнгөрөгч ням гарагт гарсан хүн амины онц ноцтой хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлжээ.
Тодруулбал, тухайн өдөр гэмт этгээд бусдын амь насыг онц хэрцгийгээр хохироогоод нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд ... орон сууцны нэгдүгээр давхарт орхисон байжээ.
Харин Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид гэмт этгээдийг даваа гарагт шуурхай илрүүлэн баривчилсан байна.
Хохирогч нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд оршин суух хаягтай 49 настай, эмэгтэй Н байсан аж. Гэмт хэрэг үйлдсэн 40 гаруй настай, эрэгтэй Н-ыг саатуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Сэтгэгдэл (1)