Улаанбаатар хотын хэмжээнд 03-р сарын 09-ний өдрийн 05:00 цагаас 03-р сарын 10-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 4446 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 146, зөрчлийн 1210, согтуугийн 572, зам тээврийн ослын 320, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 69 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тодруубал, БГД-ийн 18-р хороо Дамдинбазарын гудамж, 65-р байрны хойд замд хувийн Т.Corolla автомашины жолооч Ө нь хувийн Т.Аllion Б, хувийн М.Беnz Ө жолоочтой автомашинуудыг мөргөж, зорчигч БГД-ийн 18-р хороо хороонд оршин суух 3-р ангийн сурагч 9 настай эмэгтэй Б нарын 3 хүн гэмтсэн байна. Жолооч Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ.
Жолооч нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох тохиолдол буурахгүй байна. Согтуугаар замын хөдөлгөөнд оролцож осол аваар гаргах тохиолдол ч гарсаар байгаа юм. Тиймээс зорчигч та анхаарал сэрэмжтэй байж, харин жолооч та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарна уу.
Сэтгэгдэл (1)