Улаанбаатар хотын хэмжээнд 03-р сарын 09-ний өдрийн 05:00 цагаас 03-р сарын 10-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 4446 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 146, зөрчлийн 1210, согтуугийн 572, зам тээврийн ослын 320, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 69 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тухайлбал, БГД-ийн 7-р хороо “ГССҮТ-ийн үүдэнд хутгалуулсан гэх толгой нь хагарсан хүн ирж оёдол тавиуллаа” гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад, оршин суух тодорхой хаяггүй тэнэмэл амьдралтай 36 настай эрэгтэй М-ыг мөн тэнэмэл амьдралтай 52 настай эрэгтэй Г гэгч нь хоолноос болж маргалдан толгойн тус газар нь хөнгөн цагаан таягаар зодож танхайрсан байжээ. Хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.