Цасан шуурга шуурч байгалийн аюулт үзэгдэл болно гэх мэдээлэл зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан. Тэгвэл Ус, цаг уур орчны шинжилгээний газраас дахин цасан шуурга шуурахгүй. Маргааш буюу энэ сарын 11-ны өдрөөс хүйтний эрч суларч, дулаарна гэж мэдээллээ. Ялангуяа энэ сарын дунд үе буюу 10-20-ны өдрийн хооронд цаг агаар нэлээд дулаарах төлөвтэй байна. Ялангуяа говийн аймгуудын нутгаар нэмэх хэмд орж, өдөртөө 5-10 хэм хүрнэ. Бусад нутгийн хувьд 0-5 хэм байх аж. Харин цас ихтэй байгаа Завханы хойд, Увсын хойд тал Дундговь аймгийн нутгаар нэмэх, хасах хэм дамнасан байхаар байна. Тухайлбал, хасах хоёр хэмээс нэмэх гурван хэмд хэлбэлзэх юм байна.
Т.Энхэлээ