Засгийн газрын 2015 оны 03-р сарын 09-ны 82-р тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 02.00 цагаас эхлэн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар шийдвэрлэсэн.
Энэ дагуу энэ сарын 25-26-нд шилжих шөнө зуны цагийн хуваарьт шилжинэ. Өөрөөр хэлбэл 02.00 цагаас та цагаа 03.00 дээр тааруулах юм. Зуны цагийн хуваарь есдүгээр сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)