Нийслэлийн Засаг дарга “Болзолт уралдаан зарлах тухай” захирамж гаргалаа. Нийслэлийн хороодын Засаг дарга нарын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хороодын засаглалын чадавхийг сайжруулах, ажлын шинэ санал санаачилгыг дэмжих, төрийн үйлчилгээг цахим технологи ашиглан үр дүнтэй, бүтээлч, шуурхай зохион байгуулах, бодит үр дүнг дээшлүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн 2016 оны “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааны удирдамж”-ийг гаргалаа. Мөн нийслэлийн Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд ажиллана.
Тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт, уралдааны зохион байгуулалт зэргийг энд дарж үзнэ үү.