Өнгөрсөн долоо хоногт орсон их цас хайлж, шар усны үерийн гамшиг нүүрлэж болзошгүй тул МХЕГ-аас авто замын ашиглагч, хариуцагч болон автотээврийн болон хяналтыг хэрэгжүүлэгч холбогдох байгууллага, жолооч, зорчигчдод сэрэмжлүүлэг хүргэж байна. Тиймээс тээвэрчид зам гүүрийн тооцоот даацад тохирсон жинтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэх, тээврийн хэрэгслийн даац, суудлын тоог хэтрүүлэхгүй байх шаардлагатай аж.
Түүнчлэн ачаа, зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд жолооч нарт шар усны үерийн улмаас эвдэрч нурсан зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай газруудын судалгааг өгч, түүгээр явахгүй байх талаар мэдээлэл өгч аюулгүй байдлыг хангахыг сэрэмжлүүлж байна.