Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 209.4 мянган мал төллөж, 204.7 мянган төл хүлээн аваад байна.
Үүнээс 2568 ботго, 301 унага, 5215 тугал, 125.9 мянган хурга, 71.4 мянган ишиг бойжиж, төл бойжилт 98.0 хувьтай байна.
Цаг агаарын нөхцөл байдлын улмаас 416.5 мянга мал хорогдсоноос тэмээ 130, адуу 15.3 мянга, үхэр 39.9 мянга, хонь 142.2 мянга, ямаа 219.0 мянга байна.