Энэ сарын 10-ны өдрийн байддаар Архангай аймгийн хэмжээнд 31162 мал хорогдоод байна. Үүний 8439 нь Хангай, 7771 нь Цахир, 6751 нь Тариат, 2453 нь Хайрхан, 1418 нь Өндөр-Улаан, 1338 нь Хашаат, 968 нь Чулуут, 621 нь Ихтамир, 376 нь Жаргалант, 302 нь Эрдэнэмандал, 276 нь Булган, 237 нь Хотонт, 186 нь Цэнхэр, 71 нь Батцэнгэл, 15 нь Эрдэнэбулганд бүртгэгджээ. Нод- нин олигтой зун болоогүй, өвөл, хавар их хэмжээний цас орж эрс хүйтэрсэн, цасны доод хэсэг хайлж мөстсөн зэрэг байгалийн хүчин зүйл үүнд нөлөөлсөн гэж малчид үзэж байгаа аж.
Говь-Алтайд 11370 мал хорогдсоны 10 нь тэмээ, 142 нь адуу, 256 нь үхэр, 2284 нь хонь, 8678 нь ямаа. Үүний 188 нь өвчнөөр үхсэн бол 752 нь хээлтэй байжээ. Дэлгэр 2226, Тайшир 1444, Халиун 2523 мал хорогдуулсан нь хамгийн олонд тооцогдов. Тус аймагт 6658 малчин өрхийн 2.9 сая гаруй мал хаваржиж байна. Эдгээр нутгуудад хаваржилт хүндхэн байгаа аж.