Говь-Алтай аймгийн Захын ус гэдэг газарт байгаа хавтгай үржүүлэх төвд эдүгээ 20 гаруй зэрлэг тэмээтэй сүрэг нутаглаж байна. Байгаль хамгаалагчид сүргийн бүтцийг харгалзан, зарим хавтгайг тохиромжтой цагт байгальд тавьдаг аж. Өнгөрсөн жил нэг буур эргэн ирж, эдүгээ сүргээ толгойлж байгаа агаад энэ хавар гурван ингэ ботголно. Цогт сумын Баянтоорой тосгон дахь Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 1992 оноос эхлэн, хавтгайг хагас зэрлэг нөхцөлд гаршуулан тэжээж байгаа юм.