Сэлэнгэ аймгийн хилийн цэргийн дугаар ангид алба хааж байсан хугацаат цэргийн хоёр албан хаагч харуулын байраа орхиж оргосон хэрэг өнгөрсөн нэгдүгээр сард гарсан. Цэргүүд буу агсан автомашин дээрэмдэн зугтаах үед цагдаагийн байгууллагынхан хүч нэмэгдүүлэн баривчилсан юм. Тэгвэл хэргийн мөрдөн байцаалт прокурорт шилжжээ. Энэ талаар аймгийн Прокурорын газрын эх сурвалж “Хэргийн шалгалт дуусч манайд шилжиж ирсэн. Одоогоор шийдвэр гараагүй байна” гэв.
Сэтгэгдэл (1)