Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт “Вива сити” хорооллын хойд байрны гадна хучлагатай автомашин дотор хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл энэ сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу шалгахад тус дүүргийн дөрөвдүгээр хороонд суух 35 настай, эрэгтэй Б нь хучлагатай “Toyota raum” автомашины жолооны ард ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ.
Уг хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Сэтгэгдэл (1)