Чингэлтэй дүүргийн 6-р хороо “...-р байрны .. тоотод их хэмжээний эм тариа байна” гэсэн мэдээллийг энэ амралтын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид шалгажээ.
Шалгалтын явцад тус тоотод суух 45 настай эрэгтэй У нь гэртээ зохих зөвшөөрөлгүй хайрцагтай 43 төрлийн эм тариаг зарж борлуулах зорилгоор хадгалж байсан нь илэрчээ.
Хэргийг эд мөрийн баримтаар түр хурааж Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.