Бага оврын 300 гаруй автобусны ашиглалтын хугацаа энэ онд дуусч байна.
Тиймээс Нийслэлийн удирдлагууд шаардлага хангахгүй автобуснуудыг үйлчилгээнд явуулахыг хориглосон шийдвэрийг гаргасан.
Тэгвэл өнөөдөр Хувиараа тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбооноос мэдээлэл хийж энэ журмыг эсэргүүцэж буйгаа мэдэгдэл хийлээ. Мөн бага оврын автобусны жолооч нарыг өчигдрөөс замын цагдаа нар хууль бус тээвэрлэлт хийсэн гэж торгож эхэлсэн байна. Тиймээс хувиараа нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг жолооч нар маргааш төв талбайд жагсаж эсэргүүцлээ илэрхийлэхээр болжээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)