Дэлгүүрийн худалдагчийг зодож, орлогын мөнгийг нь дээрэмдсэн хэрэг энэ сарын 11-нд Баянзүрх дүүрэгт гарчээ.
Тус дүүргийн "10 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг "......" дэлгүүрт согтуу хүн агсам тавиад байна" гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу шалгахад Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд оршин суух эмэгтэй Б-г дэлгүүртээ байхад нь мөн дүүргийн иргэн эрэгтэй О согтуурсан үедээ зодож гэмтээж, орлогын 200 мянган төгрөгийг дээрэмдсэн байжээ.
Уг хэргийг таслан зогсоож, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.
Сэтгэгдэл (1)