Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт Приус-20 маркийн автомашины толь хулгайлж байсан Н-ыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн Эрүүгийн Цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа.
Уг этгээд нь Баянзүрх дүүргийн 8, 16, 17, 19, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Приус 10, 11, 20 маркийн автомашины толь хугалж хулгайлсан 123 удаагийн гэмт үйлдлээ хүлээжээ.
Иймд дээрх хороодын нутаг дэвсгэрээс Приус 10, 11, 20 маркийн автомашины толь алдсан иргэд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн Эрүүгийн Цагдаагийн тасаг дээр ирж уулзахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Сэтгэгдэл (2)