Налайх дүүрэгт хүн уурхайн шороонд дарагдаж нас барсан хэрэг өнгөрөгч бямба гарагт гарчээ.
Тус дүүргийн гуравдугаар хороонд нутаг дэвсгэрт иргэн Х-ийн зөвшөөрөлгүй ажиллуулж байсан нүүрсний уурхайд ажиллаж байсан хоёр хүн шороонд дарагдаж, нэг нь гэмтэж, нөгөө нь нас барсан байна.
Налайх дүүргийн тавдугаар хороонд оршин суух 42 настай, эрэгтэй Ц-г ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид аварч, дүүргийн эмнэлэгт хүлээлгэж өгчээ. Харин 37 настай, эрэгтэй Б ослын улмаас амиа алджээ. Хохирогчид уурхайн босоо амны 25 метрийн гүнд осолдсон аж.
Уг хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
Сэтгэгдэл (2)