Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна.
2016 оны 03 дугаар сарын 16-наас 03 дугаар сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 16-нд баруун болон төвийн нутгаар, 17-нд төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгаар,18-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16,17-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 3-8 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 16-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 17-нд төв, зүүн зүгийн нутгаар бага зэрэг сэрүүснэ.