Бага оврын 300 гаруй автобусны ашиглалтын хугацаа энэ онд дуусч байна.
Тиймээс Нийслэлийн удирдлагууд шаардлага хангахгүй автобуснуудыг үйлчилгээнд явуулахыг хориглосон шийдвэрийг гаргасан.
Хувиараа тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбооноос мэдээлэл хийж энэ журмыг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн. Тиймээс хувиараа нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг жолооч нар өнөөдөр төв талбайд жагсаж эсэргүүцлээ илэрхийлэх гэж байна.
Т.Энхэлээ