Барилга хот байгуулалтын яамнаас баталсан журмын дагуу Улаанбаатар болон хөдөө орон нутагт төрийн өмчийн орон сууцыг иргэдэд түрээслэхээр болсон.
ТОСК-иас түрээсийн орон сууцны нарийвчилсан журмыг батлаад байгаа бөгөөд Улаанбаатар хотод “Буянт-Ухаа 2" хороололд байр түрээслэх хүсэлтэй иргэдийн материалыг энэ сарын 21-нээс 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал ТОСК-дээр хүлээн авч, бүртгэнэ.
“Буянт-Ухаа 2" хороололд нийт 350 байрыг түрээслэх бөгөөд байр түрээслэх иргэдийн тоо үүнээс хэтэрвэл сугалаа явуулж, түрээслэгчдийг тодруулах юм.