Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум ирэх дөрөвдүгээр сарын зургаанд болохоор товлогджээ.
Энэхүү форум нь 2008 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулагдаж буй салбарын албан ёсны гол хурал юм.
Форумаар сэргээгдэх эрчим хүчний салбарт өрнөсөн тухайн жилийн үйл ажиллагааг хэлэлцэн, ирээдүйд хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийн үйл явцыг олон нийтэд танилцуулах, цаашид энэ салбарт хийгдэх шаардлагатай байгаа ажлуудыг хэлэлцэн, ажил хэрэг болгохыг зорилго болгодог аж.
Түүнчлэн форумд УИХ-ын Дарга З.Энхболд, Эрчим хүчний Сайд Д.Зоригт, Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын Сайд Н.Батцэрэг,У ИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны ассемблейн Ерөнхийлөгч С.Оюун, Монголын салхины эрчим хүчний ассоциацийн Ерөнхийлөгч Р.Бадамдамдин, Монголын эрчим хүчний ассоциацийн Тэргүүн, Клин Энержи ХХК-ны Гүйцэтгэх захирал Ц.Сүхбаатар нарын бусад албаны хүмүүс оролцох юм байна.
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форумын хөтөлбөрийг http://www.monwea.org/event/5 хаягаас үзэх боломжтой юм.