зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүүхдийн номны агуулгад шалгалт хийв

2016-3-15
0
ЖИРГЭХ

Сургуулийн өмнөх насны болон бага ангийн хүүхдэд зориулсан ном, зурагт хуудасны агуулга хүүхдийн бие бялдар, нас сэтгэхүйн хувьд тохиромжгүй байна гэсэн гомдол тус газарт удаа дараа ирсэн учир ШӨХТГ-аас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотод байрлах номын худалдааны дэлгүүрүүд болох “Мажестик”, “Интерном”, “Мирном”, “Аз орчлон” дэлгүүрүүдийн нийт 253 ширхэг монголын хүүхдийн зохиолчдын номыг нягтлан үзэж, бага насны хүүхдийн хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх магадлалтай, зөрчилтэй байж болзошгүй 32 ширхэг номыг түр хураан дүн шинжилгээ хийлээ. Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулан гаргаж буй номуудад хэвлэгдэн гарахаас өмнө хяналт хийж, зөвшөөрөл олгодог эсэх талаар тодруулга авч, Сургуулийн өмнөх насны хүүхдийн номуудын доторх утга агуулга, зураг дүрсэнд хяналт тавьсны үндсэн дээр захиалагчийн захиалгыг гүйцэтгэдэг эсэх талаар "Содпресс" ХХК, "Ном Хур" ХХК, "Мөнхийн үсэг" ХХК хэвлэлийн үйлдвэрүүдээс мэдээлэл авч тус тус ажиллалаа.

 

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил

 

Сургуулийн өмнөх насны болон бага ангийн хүүхдэд зориулсан ном, зурагт хуудас нь Зар сурталчилгааны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтын ажлыг нийслэлийн дөрвөн номын дэлгүүрүүдэд хийж гүйцэтгэхэд дараах зөрчлүүд илэрлээ. Үүнд:

 

1. "Интер" номын дэлгүүр

 

Г.Уянгазул эмхэтгэсэн "Хүүхдийн хөгжилтэй яриа-цуврал 1" номын зөрчлүүд:

  • Ойн амьтад архи ууцгааж байгаа тухай
  • Хадам эхэд хортой мөөг өгч байгаа, шүдийг нь цөм цохисон тухай
  • Нөхөртөө хортой хоол өгч байгаа тухай
  • Багш, сурагчид нийлээд тамхи татсан тухай
  • Хулгайг өөгшүүлж байгаа тухай
  • ДОХ-ын талаар гэх мэт.

 

Интернэтэд тавигдсан хүүхдийн номтой холбоотой шүүмжлэл:

" Г.Уянгазул эмхэтгэсэн Хүүхдийн хөгжилтэй яриа" номонд хүүхдэд муу үлгэр дуурайлал үзүүлэхээр онигоонууд ихээр агуулагдсан байв. Тухайлбал: "Ойн амьтад архи уухаар болж хамгийн царай муутайгаа архинд явуулахаар болов...", "Гудамжинд залуухан бүсгүй нэгэн эр дээр очоод: - Уучлаарай, та миний хүүхдүүдийн нэгнийх нь эцэг бололтой, -Уучлаарай..., Санаа бүү зов би багш хүн л дээ" гэх мэтээр үргэлжилнэ. Хүүхдийн хөгжилтэй яриа лав ийм байхгүй байх.

 

2. "Аз-Орчлон" номын дэлгүүр

 Г.Сарнай зохиогчийн "Ид шидийн илд" номын зөрчил:

  • 11-р ангийн сурагч багштайгаа хайр сэтгэлийн холбоотой болж, үнсэлцэж төгсдөг тухай бичигдсэн байв.

 

3. "Мир Ном" номын дэлгүүр

"Дээрэмчин хүргэн" номын утга агуулга нь ёс суртахуунд үл нийцсэн, зохиогчийн зөвшөөрөл авсан гэх боловч зохиогчийн нэрийг дурдаагүй байв.

 

Хүүхдэд зориулсан цуврал "Онигоо"-ны номын утга санаа нь хүүхдийн хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөхөөр байв. Тухайлбал:

  • Архи, пиво болон архидалтын талаар онигоо нилээд их хувийг эзэлж байна.
  • Анааш: Урт хүзүү ч мөн сайхан шүү. Архи уухад хоолойгоор явж байгаа нь халуун оргиод л мөн сайхан шүү гэж гэнэ.

 

4. "Мажестик" номын дэлгүүр

 

"Монгол ардын 100 үлгэр" цуврал номын зарим хуудаснууд давхардсан байв.

 

Иймд хүүхдийн ном, хэвлэлүүдэд зохиогчийн талаарх мэдээллийг оруулаагүй болон номын хуудас давхардсан байдал нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүлийн 5.1 дэх хэсэгт "Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл... шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил үйлчилгээгээр хангуулах эрхтэй" гэж заасныг зөрчсөн байна.

 

Хүүхдийн номын доторх утга, агуулга нь хүүхдийн ёс суртахуун, хүмүүжилд үл нийцэхээр байгаа нь  Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.6-д "хүнлэг ёс, ёс суртахуун, Монгол хүний эрхэмлэн дээдэлдэг зан заншлын ёс горимыг зөрчсөн бол зүй бус зар сурталчилгаанд тооцно", Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д "Хүүхдийн хөгжилд хохирол учруулах үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх, хүмүүжил, ёс суртахуунд нь сөрөг нөлөө үзүүлэх мэдээлэл тараах, хүчирхийлэл, садар самууныг сурталчлах зэрэг үйл ажиллагаа явуулахгүй байх" гэж заасныг тус тус зөрчсөн байна.

 

Дээрх дөрвөн номын дэлгүүрийн номуудын нийтлэг зөрчил нь номын зохиогчийн талаарх мэдээлэл, аль насны хүүхдэд зориулагдсан, хэзээ хэвлэгдсэн зэрэг мэдээллийг оруулаагүй байв.

 

Түүнчлэн сургуулийн өмнөх насны бага балчир хүүхдүүдэд зориулан шинээр гаргаж буй номонд Засгийн газраас тавих хяналт байдаггүй бөгөөд хэвлэлийн зарим томоохон үйлдвэрүүд захиалагчийн шинээр хэвлэлтэд оруулах номыг өөрсдийн ажилтнуудаар 2-3 удаа шүүлтүүрээр оруулж, эцэст нь хэвлэдэг гэх боловч хүүхдийн хөгжил, хүмүүжилд сөрөг нөлөөтэй, стандарт шаардлагад нийцэхгүй номууд худалдаанд гарсаар байна.  

 

          Цаашид авах арга хэмжээний санал

 

1. Сургуулийн өмнөх насны бага ангийн хүүхдэд зориулан гаргаж буй номуудад тавигдах хяналтыг сайжруулах зорилгоор зохиогч номоо хэвлүүлэх тохиолдолд холбогдох газраар номоо хянуулж, зөвшөөрөл олгох талаар журам боловсруулж мөрдөх саналыг Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүргүүлэх.

 

2. Хэвлэлийн үйлдвэрүүд болон номын дэлгүүрүүдэд хүүхдэд зориулсан номыг хэвлэх буюу худалдахын өмнө тавигдах шаардлагыг тусгасан зөвлөмжийг боловсруулж хүргүүлэх.

 

3. Хяналт шалгалтын ажлын явцад илэрсэн зөрчилтэй номуудын зохиогчид, хэвлэлийн компанийн удирдлагуудад албан шаардлага хүргүүлэх.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (202.21.124.132)
    Нэртэйгээр та нар Главлитийг сэргээн байгуулаач. Хүүхдэдээ юу уншуулж ямар ном авч өгч бгаагаа эцэг эх нь хянах ёстой таалагдахгүй бол авахгүй байна биз. Нэг тэнэг жишээгээр далимдуулж ном хэвлэлийг төр хянах юм уу
    2016 оны 03 сарын 16 | Хариулах
  • Ахмад багш (202.21.106.113)
    Төгсөх ангийн хүүхдүүдэд сэрэл яаж хөдөлгөх, сэрэлийн цэг, сэксийн тухай тун нарийн тодорхой зааж байна гэнэ шүү. Хичээлээ тасалбал ЕЭШ оруулахгүй хөөдөг болсон ч гэх шиг. Эрүүл мэндийн хичээлийн хөтөлбарийг шалгаж өгөөч. Уг нь эмнэлгийн анхны тусламж, халдварт өвчнөөс сэргийлэх талаар орвол зүгээр байна. Тийм хичээл заасан гэж ээж аавдаа яриад явах хүүхэд хэд билээ. Ахлах ангийн хүүхэдтэй хүмүүс анхаарч асууж үзээрэй.
    2016 оны 03 сарын 16 | Хариулах
  • Oyunaa (103.229.121.3)
    Bas bagsh nar udur tutam haritsaj bdag uchraas yag yamar surah bichegt boloh bolohgui bgaag sain medej bga ta buhen bas sanalaa bichej zohih gazart ni medegdeerei.Ene mash chuhal bhaa gej bodoj bn
    2016 оны 03 сарын 16 | Хариулах
  • Oyunaa (103.229.121.3)
    Asuudliig hunduj bsan tegeheer ene nuguu Muunii shashin ene ter chin chimeegui bidnii huuhduudiin oyun sanaag ali ert horduulaad ehelchihsen yavaag anzaarahgui bga ym bishuu ovoo bosgoogui bol shaazgai yund suuh ve gegeg shig asuudal uussen uchraas l bid sereed bgaa ym bishuu ene ued ni Mergejliin hyanaltiin gazraas ter surah bicheguuded bas analiz shalgalt hiij uzeechee tur zasag anhaaraldaa avaachee holbogdoh humuust ni hurgehed 1 ch gesen sanal hereg boloh bolovuu gej bichlee
    2016 оны 03 сарын 16 | Хариулах
  • Oyunaa (103.229.121.3)
    Huuhded zoriulsan nomiig hevleliin konpanid avaachij uguhuus ni umnu bugdiig holbogdoh yam erh buhii humuusiin zuvshuurliin daguu heveldeg juram deer urd bsan odoo bhgui bolson bolood belen bolson nomon deer iim zurchil garch bn ene chin nuguu eldev boloh bolohgui shashinii ursgaluud uursdiin bodol sanaagaa yavuulaad bga ym bushuu.Nasanbayriin hevleliin hural deer Edmon kompanii zahiral ene asuudliig bur surah bichguud iim bolson tuhai
    2016 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (122.201.22.227)
    Сайдаа болосролын их суруулийн Е байранд та оруулсан боловсролын хурээлэнгийн захирал хуугийн хувийн сургуулийг гаргана уу
    2016 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (122.201.22.227)
    Суулийн 4 жил шинээр гарсан сурахуудаас агуулга арга зуйн маш НО гарна даа. Ялагаад гэвэл 12. Ангийн бух сурахын бугдийг 4 жилд шинэчлэнэ гэж дэлхийд хаана байнаа. Насанбаярт хэлэхээр 4жил заавал хийх естой гэдэг Туунд сайн муу хамаагуй сонгуулийн 4 жилд жил хийсэн болж байгаа юм. Ийм л юм энэ 4 жил болоод энгэрлээ дээ. Тун харамсаж байна. Уунийг. Хурээлэн мэргэжил дээшлуулэхийнхэн мэддэг юм Яамны шийдвэрийн тэд хэрэгжуулдэг болохоор тэ яалтай билээ
    2016 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (122.201.22.227)
    Эмнэх уед 10, 20 жил ажилаж мэргэшсэн азрга зуйн чиглэл агуулгын хариуцсан хумуус ЕБСд ийн сурах бичдэг байлаа. Одоо бол нэг хуудас арга зуйн зэвлэгээ бичиж узээгуй хун бичихээр ямар нь тодорхой ш дээ. Эмнэх суахуудыг одоогийн сурахтай харцуулж унэгээ дугнэлт эгээсэй гэж хусэх байна. Ооогийн сурахууд бидний сурахаас хуулсан байвал заргалданаа. Энд нэг хун бичсэн байна даа суглэгмаа. Батсухийн талаар энэ бол унэн шуу. Найзууд. Мэнгийг хайр найргуй урсэн. Шалгавал зугээр дээ.
    2016 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.87.79.218)
    Bolj bna sh dee. Ingej ajillah yostoi.
    2016 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.254.120.230)
    Гантөмөр сайд Боловсролын салбарт дагуулж ирсэн заваан хүүхнүүдээ аваад явах болсоон.БМДИ-н захирал болгосон Г.Сүглэгмаа, сайдын зөвлөх,хэрэгжилтийн багийн ахлагч нэр хайрласан Батсүх,МУБИС-н ЭЗХА хариуцсан захиралын алба хайрласан Л.Ганцэцэг гэх мэт нэрлээд дуусахгүй,ханаж цадахгүй шунахай сувдаг луйварчидтай нийлж туйлсан шүү дээ!!!!!!!!!!Яг үнэндээ бол сайдын маань ах дүү нар ӨМӨЗО.д их байдаг гэж үеэл эгч нь бахархаад ярьж явна лээ.Аав нь бол Өмноговь аймгийн уугуул гэсэн шүү.
    2016 оны 03 сарын 15 | Хариулах
  • Тэтгэврийн багш (202.179.10.94)
    Нэгэнт хэвлэж гаргаад хэрэглэж байсан номыг яалтай. Ном болгоны эхэнд хянасан, боловсруулсан энэ тэр гээл баахан багш, эрдэмтдийн нэр байдаг биздээ. Тэд нар нь бүгд МҮҮНчид үү. Боловсрол гэдэг том байгууллагаар тоглож болдоггүйн жишээ энэ. Гэхдээ юм болгоныг харлуулах хэрэггүй. Суурь боловсролын байгалийн ухааны.агуулга нь хэрэглээ талруугаа, сорил туршилт ихтэй, анги танхимын багаж хэрэгсэл нь ч тэр талруугаа хандаж байгаа нь сайшаалтай. Юм болгоныг бүү улстөржүүлээсэй, бас.бие биедээ муу үг багахан шидлээсэй.
    2016 оны 03 сарын 15 | Хариулах
  • Догмид (46.113.123.184)
    Гантөмөр сайд би Насанбаярт чи хүний эрхийн хороонд хандаач гэж хэлж байгаа гээд л их өмөарөх хандлагатай байсан Бас увсын хар царайт унжуу хамарт хүүхний Солонгосын цайны газрын нээлтэнд туузз хайчлаал зогсож байсан. Ийм шижгийн юм яаж боловсролын сайд байхав дээ Энэ шижгийн хүүхнүүдэнрээ л санхүүжүүлж сайд болоо биз хаха Адгийн хүүхгүүдийн бөгс долоогч сайд
    2016 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.55.184.18)
    Оройтсон бороо биш ээ, харин ч эхнээс шалгаж эхлэж байгаа юм байна. МХГ- шалгалт муу байгаатай холбоотой. Одоо сурах бичиг, хичээлийн хөтөлбөрийг шалгах хэрэгтэй. Их сургууль, ЕБС, Хувийн сургуулиудийн хөтөлбөрийг шалгах хэрэгтэй, МҮҮН-ээр Улс орон даяаараа хүүхдүүдийнхээ толгойг угаалгаж байсандаа харамсаж байна.
    2016 оны 03 сарын 15 | Хариулах
  • zochin (202.9.41.183)
    hariutslaga aldsan Gantomor said ooroo ogtsoroh yostoi yum bish uu.
    2016 оны 03 сарын 15 | Хариулах
  • Баяраа (211.246.69.161)
    Мүүний талаар зоригтой дугарч чадсаны хүчинд нийгэм бугалсан олон мянган гажуудлууд эхнээсээ ил болж байна. Энэ бол зөвхөн эхлэл нь цаашид өчнөөн төчнөөнөөрөө ил болох болтугай. Эхлүүлсэн хүмүүс нь ч эцсийг нь хүртэл яваасай гэж хүсжийнэ
    2016 оны 03 сарын 15 | Хариулах
  • Mongol (103.57.93.218)
    muuniihen ali hediin um aa shitgej ee
    2016 оны 03 сарын 15 | Хариулах
  • zochin (103.57.93.195)
    Mongoliin barag buh hun uvug deeds ni l tom lam huvraga baisan gej yaridag da.
    2016 оны 03 сарын 15 | Хариулах
  • эх (122.201.24.218)
    Үнэхээр хүүхдэд ном авахаар сонголт хийхэд хэцүү, авах ном бараг олддоггүй. Хамгийн зөв арга нь хүүхдийн номын санд аваачиж ном уншуулах л юм байна гэж ойлгосон.
    2016 оны 03 сарын 15 | Хариулах
  • Tor (59.153.112.107)
    Tor er n yu hiideg yum be
    2016 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (27.123.214.114)
    Нэртэйгээр та нар Главлитийг сэргээн байгуулаач. Хүүхдэдээ юу уншуулж ямар ном авч өгч бгаагаа эцэг эх нь хянах ёстой таалагдахгүй бол авахгүй байна биз. Нэг тэнэг жишээгээр далимдуулж ном хэвлэлийг төр хянах юм уу
    2016 оны 03 сарын 15 | Хариулах
    • Зочин
      Yu ch oilgohgui bn u? Huuhduuded zoriulj negentee hevlej gargaj bga nomnuud shuu dee!! Etseg ehiin hynalt hedii baisn ch 100 hynaltandaa bailgaj chadahgui. Ene muu teneg jishee gene uu?? Ene bol notstoi asuudal bolood bn!!
      2016 оны 03 сарын 15
  • Zochin (59.153.112.107)
    Yug vnen tv-r oorsdiigoo omoorood l bn
    2016 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (59.153.113.252)
    ОРОЙТСОН БОРОО, МҮҮНЧИН ГАНТӨМӨР НАСАНБАЯРЫН 2-н БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХИЙСЭН ТЕРРОР.
    2016 оны 03 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    8 цаг 8 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    8 цаг 19 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    8 цаг 57 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    9 цаг 9 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    9 цаг 24 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    9 цаг 32 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    10 цаг 0 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК