Баянгол дүүргийн долдугаар хороо "ГССҮТөвд Төв аймаг Заамар сумаас түлэгдсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ.
Мэдээллийн дагуу шалгахад Төв аймаг Заамар сум “Со” бригадын төв байранд Хөвсгөл аймаг Мөрөн сумын харьяат 37 настай эрэгтэй Б, төрсөн ах 45 настай эрэгтэй Ч нарыг амарч байхад 06:00 цагийн үед Хөвсгөл аймаг Бүрэнтогтох сумын харьят 33 настай эрэгтэй О гэгч согтуурсан үедээ амбаарт байсан 5 л шатахууныг цацаж гал тавьж танхайрчээ.
Галын улмаас иргэн Ч, Б нар 40 хувийн түлэгдэлтэй тус төвд хэвтэн эмчлэгдэж байгааг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.